trigger
  • Цэс
    • Нүүр хуудас
    • Мэдээллийн сангийн тухай
    • Нэр томьёоны тайлбар
    • Холбогдох хууль тогтоомж
    • Түгээмэл асуулт хариулт
    • Хэрэглэгчийн туслах
  • Монгол
  • English
    • Архангай 2
    • Баян-Өлгий 6
    • Баянхонгор 16
    • Булган 78
    • Говь-Алтай 22
    • Дорноговь 63
    • Дорнод 34
    • Дундговь 75
    • Завхан 15
    • Өвөрхангай 48
    • Өмнөговь 34
    • Сүхбаатар 34
    • Сэлэнгэ 56
    • Төв 127
    • Увс 13
    • Ховд 14
    • Хөвсгөл 2
    • Хэнтий 70
    • Дархан-Уул 28
    • Улаанбаатар 56
    • Орхон 8
    • Говьсүмбэр 3
    • Вольфрам/Гянтболд 7
    • Уран Болон Торийн Хүдэр, Тэдгээрийн Баяжмал 1
    • Галт Уулын Шарга 1
    • Цеолит 5
    • Цайр 7
    • Тодорхойгүй 23
    • Уран 4
    • Төмрийн баяжмал 1
    • Түгээмэл тархацтай ашигт малтмал 9
    • Битум 1
    • Газар ашиглах тухай гэрээ
    • Орон нутагтай хамтран ажиллах гэрээ
    • Концессийн гэрээ
    • Ус ашиглах тухай гэрээ
    • Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хийгдэх гэрээ
    • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Хөрөнгө өруулалтын гэрээ
    • Тогтвортой байдлын гэрээ
    • Ашиглалтын өмнөх гэрээ
    • Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн гэрээ
    • contract_type.Орон нутагтай хамтран ажиллах гэрээ
    • contract_type.Artisanal mining agreement
    • contract_type.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ
    • contract_type.Газрын тосны эрлийн гэрээ
    • contract_type.Газар ашиглах тухай гэрээ
    • Газрын тосны эрлийн гэрээ
    • contract_type.Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн гэрээ
    • contract_type.Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хийгдэх гэрээ
    • Үйлчилгээний гэрээ
    • contract_type.Ашиглалтын өмнөх гэрээ
    • contract_type.
    • contract_type.Төлөвлөгөө
    • Гэрээний хавсралт
  • Бүртгэгдсэн гэрээнүүд 0
  • Нүүр хуудас
  • Мэдээллийн сангийн тухай

Мэдээллийн сангийн тухай


Энэхүү мэдээллийн санг Монгол Улсын эрдэс баялгийн салбарт гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор Нээлттэй нийгэм Форум (ННФ), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Ажлын алба хамтран байгууллаа. Уг санд ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмал гэх мэт байгалийн баялгийг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын болон Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Концессын гэрээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутгийн захиргаатай байгуулдаг Орон нутгийн гэрээ зэрэг Монгол улсын эрдэс баялгийн салбарт байгуулагддаг гэрээнүүдийн эх бичвэрийг байршуулж байгаа болно. Энэхүү мэдээллийн сангаас хэрэглэгч Та уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан дээрх гэрээнүүд, тэдгээрийн тайлбарыг эрдэс баялгийн төрөл, байгуулсан цаг хугацаа, гэрээний талууд, тодорхой зүйл, заалт зэрэг ангиллаар хайлт хийж, татаж авах замаар харьцуулалт, судалгаа, дүн шинжилгээ хийх боломжтой юм.

Нийтийн өмчлөлийн байгалийн баялгийг ашиглахтай холбоотой гэрээний мэдээллийг ийнхүү ил тод болгосноор эрдэс баялгийн салбар дахь орлогын урсгал болон гэрээний хэрэгжилт, үр нөлөөг олон нийт хянах боломж бүрдэх юм. Энэ нь төр, хувийн хэвшлийн хариуцлагыг нэмэгдүүлэн авлигаас ангид сайн засаглалыг бэхжүүлэх замаар нийтийн баялгийн удирдлагыг сайжруулж, улс орны тогтвортой хөгжлийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Монгол Улсад гэрээний ил тод байдлыг хангах тодорхой санал санаачилгууд гарч, төрийн бодлогод тусгалаа олж, зарим төрлийн гэрээ ил тод болж эхэлж байгаа ч ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй хэвээр байна. Иймд ННФ, Төлсөн авснаа нийтэл иргэний нийгмийн эвсэл, ОҮИТБС-ын Ажлын алба, Монголын уул уурхайн Үндэсний ассоциаци хамтран УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УУХҮЯ-ны дэмжлэгтэйгээр “Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал" олон талт хэлэлцүүлгийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. Энэхүү олон талт хэлэлцүүлэг нь эрдэс баялгийн салбарт гэрээний ил тод байдлыг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар оролцогч талууд, түүний дотор төр, олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд, иргэний нийгмийн ойлголт, байр суурийг нэгтгэн хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм. Хэлэлцүүлэгт оролцсон талууд гэрээний ил тод байдал, мэдээллийн хүртээмж, зохион байгуулалтыг хангах зорилгоор Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, Засгийн газар, түүний холбогдох байгууллагаас ашигт малтмал, газрын тосны салбарт хөрөнгө оруулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан бүхий л гэрээг байршуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлж, Зөвлөмж гаргасан болно. Хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://forum.mn/index.php?sel=project&menu_id=29&obj_id=5007 цахим хуудаснаас авна уу.

Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн санг байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн болон Астериск Техноложис ХХК-д талархал илэрхийлье.

  • Мэдээллийн сангийн тухай
  • Нэр томьёоны тайлбар
  • Холбогдох хууль тогтоомж
  • Түгээмэл асуулт хариулт
  • Холбоосууд
  • Холбоо барих
Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн системийг Нээлттэй нийгэм форум-ын дэмжлэгтэйгээр Астериск техноложис ХХК боловсруулав.

Content is licensed under Attribution-ShareAlike 4.0 International (CC BY-SA 4.0)